Явган алхагчид сайн дураараа эвлэлдэн нэгдэж цусаа өгөх алхалтад хамрагджээ. Алхагчдын хувьд үргэлж эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бусдад уриалж, өөрсдийн биеэр үлгэрлэхийг эрмэлздэг байна. Монголын явган алхалтын холбооноос "Blood Donors Walking Event"-ийг зохион байгуулж, Д.Сүхбаатарын талбайгаас Цусны төв хүртэл иргэдэд цусаа хандивлахыг уриалж, цусаа бэлэглэхийн ач холбогдлыг танилцуулсан үзэл санааны алхалтыг хэрэгжүүллээ.
Мөн алхагчид өөрсдөө цусаа хандивласан юм. Цаашид цусаа хандивлах үйлсийг өргөжүүлж, тогтмол цусаа хандивладаг донорын тоог нэмэгдүүлэхэд тус холбоо хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалсан алхалтын үеэр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр явган алхагчдад талархал дэвшүүлж, дурсгалын зүйлс гардуулан, цаашид хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Алхагчид цусаа өгөх уламжлал тогтоох, бусдад уриалан сурталчлахад таатай байгаагаа дуулгажээ.
| ЯВГАН АЛХАГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |