Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулахаар боллоо. Засвартай холбоотой хийгдэх ажлын талаар нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг өнгөрсөн намар эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаар шаардлага гарсан учраас хугацаа алдсан. Хүүхдийн паркийн тохижилтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тогтоолыг өчигдөр баталлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хашаа буулгасан. Энэхүү 10,2 га газрыг нийслэл өөрийн эзэмшилд авч ногоон байгууламж байгуулахаар боллоо. ҮСАХ нь 2015-2016 онд 698 сая төгрөгийн хөрөнгө төвлөрүүлсэн ба 2017 онд олимпын гүүрний бүтээн байгуулалтаас хамаараад гэрээнд өөрчлөлт орж түр зогссон. Үүний дараа мөнгөн дүнг 800 сая болгон нэмэгдүүлсэн, жил бүр энэ мөнгөн дүнг төвлөрүүлнэ. Үйл ажиллагаа дууссаны дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тохиролцоог паркийн талтай хийсэн. Бүтээн байгуулалтыг 2021 онд бүрэн дуусгахаар тохиролцлоо. Жилийн дөрвөн улиралд үйлчилгээ үзүүлэх тоглоомын талбай, үйлчилгээний газрууд, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болох боломжтой боллоо” гэв.
| Д.МӨНХ-ЭРДЭНЭ: ҮСАХ-ийн 10,2 га талбайд ногоон байгууламж байгуулна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |