Орос, Монголын хамтарсан III-р сургуулийн удирдлага сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулсанд асуудалд Монголын Сэтгүүлчийн Нэгдсэн Эвлэл байр сууриа илэрхийлж байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр сэтгүүлч Будрагчаа “ Өнөөдөр 8 цаг 40 минутад над руу III-р сургуульд үйлчлэгчээр ажилладаг эмэгтэй холбогдсон. Тэрбээр, өчигдөр Ж. Соронзон захирал надтай хамт ажилладаг үйлчлэгчийг зодсон хэрэг гарлаа. Тухайн зодуулсан хүний тархинд нь цус харваж, сэхээн амьдруулах тасагт байна. Соронзон захирлын дарамт шахалт хэрээс хэтэрлээ. Та энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж надаас хүссэн. Энэх асуудлыг тодруулахаар III-р сургууль дээр очиход Ж.Соронзон хаалгаа түгжсэн байлаа. Удалгүй хамгаалагчид нь ирж, намайг болон “NEGUN.MN” сайтын Анхааг хөөж гаргасан. Мөн зураглаачийн камерыг нь эвдэж, Анхаа сэтгүүлчийн биед халдсан. Өмнө нь сэтгүүлч нар хэвлэн нийтлэх эрхээ эдлээд явж байхад биед халдсан хэрэг ховор гардаг байсан. Харин III-р сургуулийн захирал долоон хоногийн дотор хоёр удаа ийм зүй бус үйлдэл гаргалаа. Энэ нь нийгэмд өөрт нь таалагдаагүй асуудлаар ярилцлага авах гэж очсон сэтгүүлч, зураглаачийг хүссэнээрээ зодож болдог ойлголтыг бий болгож байна. Цагдаагийн байгууллагынхан гэмт буруутай этгээдүүдэд хуульд заасан арга хэмжээг тооцохгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагынхныг хэн дуртай хүн нь зоддог хэрэг даамжирчхаад тулаад байна” гэлээ.
| С.БУДРАГЧАА: Сэтгүүлчийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг үнэн, зөвөөр шийдэгдэж байж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж чадна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |