• Өнөөдөр 2025-07-14

Энэ сард гол мөрний түвшин олон жилийн дунджаас ахиу төлөвтэй байна

2022-09-06,   294

     Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сард ихэнх гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Тухайлбал, Сэлэнгэ мөрөн болон Орхон голын дунд болон адаг хэсгээр 30-60 см, Хэнтийн нуруунаас эх авах Хараа, Ерөө, Сөгнөгөр, Туул, Хэрлэн, Онон, Халх, Улз зэрэг голууд 10-60 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Бэлтэс, Дэлгэрмөрөн голууд 10-30 см тус тус олон жилийн дунджаас их байх бол Хангайн нуруунаас усжих Хануй, Түй, Богд, Завхан, Хүнгүй, Хожуул зэрэг голууд олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.
 
Иймд дээрх голуудын сав дагуу амьдарч, аялж зугаалж байгаа иргэд болон ААН-ийг гол усны осол, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Энэ сард гол мөрний түвшин олон жилийн дунджаас ахиу төлөвтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188