Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн ажлын хэсгийн дарга БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн явц, дүйцүүлэн хамгаалах чиглэлээр хийх нөхөн сэргээлтийн бэлтгэл ажлыг шалгах чиглэлээр ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллахдаа Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, “Баян гол”–ын хэсэгт уул, уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдэж, хөндөгдсөн 120 га талбайг хуваарилан өгч, дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн ажлыг энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэн хүлээлгэн өгөх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Засаг даргын тамгын газар, Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосон. Дээрх аймаг, сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн ажилтай танилцахад “Уулс Заамар” ХХК техник 70 га, биологи 65 га, “Монполимет” ХХК техник 10 га, биологи 10 га, “Бүрдэл майнинг” ХХК техник 16,5 га, биологи 14,2 га, “Платинум ланд” ХХК техник 5 га, биологи 10 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Туулын тохойрол” гэх туул голын эрэг дагуух онцгой хамгаалалтын бүсэд техник хэрэгсэлтэй иргэд зөвшөөрөлгүй газар эзэмшиж, гэр кемп байгуулан хууль бусаар ашигт малтмал олборлож, ашигласан техник хэрэгслээ нүүлгэн зугтаасан гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдүүдийг эрэн сурвалжилж хэн болохыг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа явуулж байна.

| ЭЗЭНГҮЙ ОРХИГДСОН 120 ГА ГАЗАРТ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |