• Өнөөдөр 2024-05-19

“Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафон гүйлт энэ сарын 9-нд зохион байгуулагдана

2022-08-22,   357

“Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафон гүйлтийн 25 дахь удаагийн тэмцээний бүртгэл эхэлсэн байна. Энэ сарын 11-нд Хүй долоон худагт болох уг марафонд оролцох хүсэлтээ иргэд СТӨ-нд бүртгүүлэх бөгөөд 20 000 төгрөгийн хураамж төлөх шаардлагатай аж. Монгол соёл, ёс заншлыг сурталчилж, хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой тус тэмцээнд жил бүр гадаад, дотоодын 3000 гаруй иргэн гүйдэг. Энэ удаагийн марафоныг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог бөгөөд тэмцээний үеэр соёл, урлаг, нийтийн үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааны олон талт үйл ажиллагаа өрнөх гэнэ. 

“Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафон гүйлт энэ сарын 9-нд зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188