“Тал нутгийн марафон 2022” олон улсын марафон гүйлтийн 25 дахь удаагийн тэмцээнийг 9-р сарын 11-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээн нь хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлж, хурд, хүчээ сорьж, өөрийгөө ялан дийлэх урам зоригийг өгдөг тул 8 настай балчраас 80 настай буурал хүртэлх гадаад дотоодын 1000 гаруй хүн жил бүр оролцсоор ирсэн билээ. Мобиком Корпораци нь “Тал нутгийн марафон” тэмцээнийг жил бүр дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаад Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохын сацуу зохион байгуулалт дээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, логог шинэчилж, MonPay данс үүсгэн, төлбөрийн шийдлийг цахимжуулснаас гадна тэмцээнийг олон нийтэд хүргэх тал дээр анхааран ажилласаар байна. Энэ жилийн тэмцээн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Насны ангилал, тэмцээний зай:
· Өсвөр үе (14 хүртэлх нас) - 3км
· Хөгжлийн бэрхшээлтэй иргэд - 3 км
· 15-17 нас - 5км
· 50-59 нас - 3км
· Ахмад (60-аас дээш нас) - 3 км
· Насанд хүрэгчид - 5км, 10км, 21км
Шагналын сан: 14’000’000₮
Хураамж: 20,000₮ /MonPay дансаар төлөх боломжтой/
Бүртгэл: Спортын төв ордон, хойд жигүүр, 305 тоот /9.10 хүртэл Спортын төв ордон дээр, 9.11-ны өдөр Хүй долоо худаг дээр ирээд бүртгүүлэх боломжтой/
| Тал нутгийн марафоны бүртгэл эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |