Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 2022 оны есдүгээр сарын 5-7-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Тайландын Шадар сайдын түвшинд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш Тайланд Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит нар “Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, тус Хамтарсан хорооны анхдугаар уулзалтыг зохион байгуулж, УИХ-ын Дарга Г.Занданшатар Тайландын Шадар сайд Журин Лаксанависитийг хүлээн авч уулзах юм.
Түүнчлэн Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит дагалдан ирэх тайландын бизнесийн төлөөлөгчид Монголын холбогдох бизнесийн төлөөлөлтэй “Business Matching” уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
| Тайландын Шадар сайд Журин Лаксанависит Монгол Улсад айлчилна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |