Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий сумын нэгдүгээр цэцэрлэг, Икейн нэрэмжит нэгдүгээр ерөнхий боловсролын сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиудад зочилж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Эрдэм номын оргил өөд түүчээлэн суралцаж буй эрхэм хүүхэд багачууд, оюутан залуус, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өлгий нутгийн нийт багш нартаа нөр их, маш хариуцлагатай ажилд нь амжилт хүсэн ерөөе. Хүүхэд багачууд, сурагч, оюутан залуус Та нар бол Эх орны маргаашийг бүтээх, эх орноо хөгжил дэвшлийн гэгээн замд хөтлөх эзэд нь билээ. Эрдэм номд хязгаар гэж үгүй. XXI зуунд мэдлэг боловсрол, ур ухаан улс орны маань амжилттай оршин тогтнох үндэс болж байна. Тийм ч учраас та бүхнийгээ эрдэм номдоо шамдан суралцаж, тив дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхаж, XXI зууны хиймэл оюун ухаан технологийн өсөлт амжилтад шамдан суралцана гэдэгт итгэж байна” гэв.
Мөн Баян-Өлгий аймгийн сургууль, албан байгууллагууд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залжээ.

| БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |