Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Наран багийн Бор-Овоо хэмээх газарт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагджээ. Энэ ослын тухай дуудлагыг наймдугаар сарын 31-ний 18:32 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай очиж ажиллахад Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн “А”-ын Хино ачааны автомашинтай, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн “Б”-ын Приус-20 суудлын автомашин мөргөлдсөн байна. Ослын улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын III багийн харьяат иргэн 43 настай эрэгтэй төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байна. Мөн суудлын автомашин нь шатсан бөгөөд галын дөлд хайрагдан түлэгдсэн 14 настай эрэгтэй хүүхдийг тус тус эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Онцгой байдлын алба хаагчид хүргэж өгсөн талаар мэдээлэв.
| Авто ослын улмаас төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг онцгой байдлын албаныхан гаргажээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |