Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Хичээлийн шинэ жил бол хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг сайхан өдөр гэдгийг Хотын дарга онцлов. Тэрбээр “Энэ хичээлийн жилээс эхлэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатыг хэрэгжүүлэн, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс энэхүү хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 2635 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаагаас ердийн ерөнхий боловсролын 137 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 981 хүүхэд суралцаж байна. Нийслэлийн 55 дугаар дунд сургуульд зөвхөн нийслэлийн сурагчид суралцдаггүй. Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй хүүхэд энэ сургуульд сурч, боловсрол, ур чадвар эзэмшдэг. Эдгээр хүүхдүүд боловсролоос хоцорч болохгүй, нийгэмтэй хөл нийлэн хөгжихөд бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэв.
| Д.СУМЪЯАБАЗАР: Хичээлийн шинэ жил хүүхэд бүрд онцлох алхам, тэмүүлэх зорилт авчирдаг |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |