• Өнөөдөр 2025-05-21

Самар түүж байсан иргэн модноос унаж, нас баржээ

2022-08-31,   499

   Төв аймагт самарт явж байсан иргэн модноос унаж, нас баржээ. Тус аймгийн Эрдэнэ сумын Нүүдэлчин гэдэг газарт самарт явж байсан 18 хүнээс нэг иргэн модноос унаж ухаангүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 30-ны өдрийн 07:53 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.
 
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 78 км зам туулж очиход Баянхонгор аймгийн харьяат иргэн наймдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчимд 5-6 метрийн өндөр модноос унаж, мөн өдрийн 15:00-16:00 цагт нас барсан байсныг дамнуурга ашиглан цогцсыг 10 км газар явганаар, зөөвөрлөн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 
 
    Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг. Иймд самрыг болц гүйцэж, байгалийн жамаараа унасан хойно түүхийг иргэдэд анхааруулж байна.

Самар түүж байсан иргэн модноос унаж, нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188