Нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар Боловсрорл шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ жил хүсэлт хүлээн авах ажлыг анх удаа цахимаар зохион байгуулж байгаатай холбогдуулан системийн алдаа гарсан. Тухайлбал, нэг айлын 2-3 хүүхэд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан 4992 хүүхэд байна. Үүнийг харьяа цэцэрлэг дээр баталгаажуулж, нэг цэцэрлэгт хамруулах ажил зохион байгуулж байна. Цэцэрлэгийн насны 150 мянган хүүхдийн судалгаа байна. Бид энэ бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар тодорхой ажлуудыг хангаж ажилласан. Хүсэлт ирүүлсэн 115 мянган хүүхэд байна. Тодорхой хаяггүй, байрны бүртгэлгүй иргэдийн хүүхдүүдийг харьяа газарт нь бүртгэхэд асуудалтай байна. Эцэг эхчүүд оршин суух хаягаа өөрчилж байгаа нь маш их хүндрэл учруулж байна. Хуурамч бүртгэл хийлгэж, ачаалал үүсгэж байгаа иргэд хаягийн дагуу очхоор хаалгаа тайлдаггүй, гэртээ байдаггүй гэх мэт шалтгаануудаас болж тодорхой зохицуулалт хийх шаардлагатай болсон. Ийм иргэдийг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Мөн байршил нь хол хуваарилагдсан, дүүрэг нь андуурагдсан тохиолдолд дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан залруулга хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар систем дээр гарсан алдааг 80-аас дээш хувьтай зохицуулсан байна. Үлдсэн өндөр ачаалалтай хороонуудыг иргэд болон хорооны удирдлагууд, төрийн өмчийн цэцэрлэгүүдтэй хамтран түрээсийн байруудыг буюу салбар цэцэрлэгүүдийг байгуулна. Дүүргийн боловсролын хэлтэстэй хамтран хувийн цэцэрлэгүүдээс хамрагдсан тойргийн хүүхдүүдийг авах уу гэх судалгааг авна. Түр оршин суугчдын хүүхдүүдийг суудал боломжтой газрууд дээр хоёр дахь бүртгэлийг явуулж шийднэ. Бидний зүгээс 140 мянган суудлын болгомжийг бий болгосон. Хамгийн гол хүндрэл бол хуурамч бүртгэл хийлгэсэн иргэдээс болж систем дээр алдаа гарч байна. Бид үүн дээр хяналт, шалгалт тогтмол хийж байгаа. Алслагдсан хороо дүүргийн хүүхдүүдийг ямар ч үнэ төлбөргүйгээр төрийн өмчит цэцэлэгт сургах шийдвэрий гаргасан. Хувийн цэцэрлэгүүд дээр хувьсах зардал нэмж олгож байна. Ачаалал өндөртэй байршлууд дээрх хамран сурах тойргийн хүүхэд сургаж байгаа бүх цэцэрлэгүүдийг шинэ, хуучин гэж ялгахгүй. Хувийн цэцэрлэгүүд дээр ч мөн энэ ялгааг гаргахгүй" гэв.
| Т.НЯМ-ОЧИР: Эцэг эхчүүд хуурамч бүртгэл хийлгэснээс болж хүндрэл гарч байна |
|
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
“ЭГЭЛ ХӨВҮҮН ТЭМҮЖИН” НОМООС ЭШЛЭХҮЙ
2026-04-30 18:47:55
Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана
2026-04-30 14:47:53
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-30 12:21:25
2026-04-30 08:24:08
ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМАНД "ДОРНЫН ШИМ", "МЕТРО РИ ТРАНС" КОМПАНИ АЛТ УХАХААР ЗЭХЭЖ, НИНЖА НАР ТАЛБАЙГ НЬ СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2026-04-30 08:00:34
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |