Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 26-нд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.Улсын Их Хурлын дарга саяхан Орхоны хөндийд ажилласан талаар дурдав. Манай хоёр улсын хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн зургадугаар сард Аладагийн ордон хэмээх 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний Ил Хант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотын туурийг илрүүлэн, археологийн хайгуулын ажлыг амжилттай явуулж байгаад баяртай байна гээд энэхүү ажлыг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Элчин сайд Зафер Атеш эдгээр археологийн судалгааны ажилд хамгийн их дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Архангай аймгийн нутаг дэвсгэрээс шинэ олдвор нээснийг дуулгахад таатай байна гэв.Тэрбээр, хоёр хоногийн өмнө зарласан уг олдвор Монгол Улсын Номгон хэмээх газарт байрлах түүхт Отукений дурсгалт газарт явуулсан хамтарсан малтлагын үр дүнд Түрэгийн хоёрдугаар хаант улсыг үүсгэн байгуулагч Кутлук Илтериш хааны үед хамаарах хөшөө дурсгалын цогцолбор юм.
Энэхүү хөшөө дурсгалын цогцолбор газар нь 1889, 1897 онуудад Монголын газар нутгаас олдсон Орхоны бичээс (Культигин болон Билгэ хааны дурсгал)-нүүдийн дараа орох, гурав дахь чухал нээлт болсон. Турк-Монголын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү түүх, соёлын өвийн нээлт нь хоёр улсын түүхэнд шинэ хуудас нэмж байгааг онцлов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү түүхэн чухал ач холбогдолтой мэдээлэл сонсоход туйлын баяртай байна гээд түүх, соёлын өвийн чухал хэсэг болсон эдгээр хөшөө дурсгалт газар нь манай хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн чухал талбар байна гэв.
| Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотын туурийг илрүүлжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |