Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны наймдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун болон албаны бусад хүмүүс угтав.
Гадаад хэргийн сайд Пак Жин-ий Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын найман жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын үеэр Пак Жин Сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
Тэрээр энэ өдөр БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, Стратеги судлалын хүрээлэнгийн удирдлага болон монголын залуу эрдэмтэд судлаачидтай дугуй ширээний уулзалт хийхээр төлөвлөж байна.
| БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад хүрэлцэн ирлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |