• Өнөөдөр 2025-05-21

Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно

2022-08-27,   627

          Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан билээ. Энэ дагуу өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн бол дугаарын хязгаарлалтад орохыг дахин сануулж байна.
 
      Уг зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ. Ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй аж. Хөдөлгөөний оргил ачааллын үед машины хурд 8 км/цагаас доошлохоор байсан тул тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсон гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлсэн. 
 
Манай улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл байдаг бол үүний 695,424 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Эдгээрийг улсын дугаарын сүүлийн орноор нь ангилан үзвэл,
 
      46 хувь нь сондгой (1, 3, 5, 7, 9)
      54 хувь нь тэгш (0, 2, 4, 6, 8) тоогоор төгссөн дугаартай аж.

Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188