• Өнөөдөр 2025-05-21

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл хугацааг сунгалаа

2022-08-27,   587

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийн дуусах хугацааг энэ сарын 29-ний 12:00 цаг хүртэл сунгажээ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулж байна. Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд:
 

  •     E-Mongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  •     Үйлчилгээ  цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  •     "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  •     Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  •     Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна.  Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  •     Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм"  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл хугацааг сунгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188