Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор хувааж замын хөдөлгөөн оролцуулах шийдвэр гарсан. Тэгвэл замын хөдөлгөөнд оролцох хуваарийн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо замын даацын харьцаа хүнд нөхцөлд байна. Жил бүр ашиглалтаас хасагдаж байгаа импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдаж байгаа нь бага байдаг. Нийт Улаанбаатар хотын зам дээр зорчиж байгаа тэврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давж байна. Зам дээрх зорчилтын хурд оргил үедээ 8.7 километрийн хурдтай болж ачаалал ихсэж байна. Үүнтэй холбоотойгоор долоон хоног буюу намайн өдрийн хугацаанд дөрөв дөрвөөр нь тэгш сондгойд хуваан хөдөлгөөнд оролцуулах захирамж гаргасан. Хичээл сургалтын бэлтгэл хангахтай холбоотойгоор замын хөдөлгөөн нэмэгдсэн. Наймдугаар сарын 27,29,31 есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу сондгой дугаартай, наймдугаар сарын 28,30 есдүгээр сарын 1,3-ны өдрүүдэд 2,4,6,8 буюу тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно” гэв.
| С.АДЪЯАСҮРЭН: Наймдугаар сарын 27-ноос тэгш сондгойгоор хуваагдан хөдөлгөөн оролцоно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |