Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд тулгардаг бэрхшээл бол эмнэлгийн зориулалттай туулах чадвар бүхий авто машины дутагдал билээ. Орон нутгийн эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг. 21 аймгийн төвд болон сумуудад ашиглагдаж байгаа машинуудын 30-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн судалгааг 2021 онд ЭМЯ гаргаад байна. Улсын төсвөөс жил бүр худалдан авалт хийж орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай авто машиныг хангах ажлыг үе шаттай зохион байгуулдаг ч хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Мөн орон нутгийн онцлогоос шалтгаалж машинуудын эвдрэл их, засвар үйлчилгээ хангалттай биш байгаа нь тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд гурван талт санамж бичгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Монголын оюунлаг зон олон” ТББ ТУЗ дарга Д.Дэмбэрэлдорж нар гурван талт санамж бичгийг байгуулав. Энэхүү санамж бичгийн зорилго нь сум орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, шуурхай, цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай манай улсын цаг агаар, замын нөхцөлд тохирсон машинаар хангахад хандивын аян өрнүүлэн хамтран ажиллах юм.
| Орон нутгийн түргэн тусламжийн машины хүрэлцээг сайжруулах хандивын аян эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |