Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон эхний ээлжийн 80 гаруй хүнийг прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны албан тушаалтнууд нөлөө бүхий хүмүүстэй хамтарч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компаниудад зээл олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарсан.
Дээрх хэргийг Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэл нээж, шалгасан. Дээрх хэргийн хяналт, шалгалтын үеэр улс төрд нөлөө бүхий таван хүн, Хөгжлийн банкны болон бусад төрийн байгууллагын эрх бүхий 51, аж ахуйн нэгжийн 24 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Мөн Хөгжлийн банкны албан тушаалтан, аж ахуйн нэгжийн найман хүнийг цагдан хорьсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураан авах, улсад хохирсон хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч болон Хөгжлийн Банкны албан тушаалтан нийт 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкууд дахь 104 харилцах, хадгалах данс болон 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан байдаг.
| ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 80 ГАРУЙ ХҮНИЙ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |