Монголчууд өнө эртний баялаг түүхтэй ард түмэн. Бидний түүх улам баяжиж, шинэ баримтуудаар батлагдсаар байдаг. Хамгийн сүүлд л гэхэд 2200 гаруй жилийн өмнөх Хүннү гүрний нийслэл Лунчен буюу Луут хотыг Архангай аймгийн Өлзийт сумаас олж илрүүлсэн. Үүнээс хойших үеийн судлагдаагүй дурсгалт газрууд Монголд олон бий. Бүр огт санаанд оромгүй газарт ч буурал түүхийн баримтууд хадгалагдаж байна. Тухайлбал, Хэрэйдийн Тоорил Ван ханы ордон нийслэлчүүдтэй хаяа дэрлэн Био комбинатад байсныг саяхныг хүртэл мэддэггүй байв. Монголын нууц товчоонд Тэмүүжин Туулын Хар шугуйд нутаглаж буй Тоорил ханд бараалхан “Эцгээс минь ялгаагүй эцэг минь” хэмээн хар булган дахаа бэлэг болгон өгсөн тухай өгүүлдэг. Тэгэхээр энэхүү түүхийн баримт болсон Тоорил ханы ордон үнэхээр Био комбинатад байгаа эсэхийг судалж тогтоох, мөн бол бататгах зайлшгүй шаардлагатай юм.

Бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг санаачилдаг, санхүүжүүлдэг. Эдгээр дотроос урт хугацаанд тогтвортой, далайцтай хэрэгжүүлж буй төслүүд ховор. Тэгвэл тун саяхнаас хэрэгжиж эхэлсэн “Өв соёлын голомт” түүх археологийн төсөл ач холбогдлын хувьд болоод зорьж буй үр дүнгээрээ чухалд тооцогдохоор байна. Энэхүү төслийг Голомт банк санаачлан ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан нь түүх, археологийн салбарт чухал үйл явдал боллоо.
Археологийн салбарт үндэсний аж ахуйн нэгж хөрөнгө оруулсан тохиолдол маш ховор, ялангуяа урт хугацааны төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа анхны тохиолдол юм. “Өв соёлын голомт” төслийн хүрээнд олон ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд дээр дурдсан Улаанбаатар хотын Био комбинатад байршилтай Туулын “Хар Түнэ Орд”-ын малтлага судалгааны ажлыг санхүүжүүлэн ажиллаж эхэлсэн байна.
Н.Очирхуяг: Монголын түүхийг үнэн зөв, бодитоор дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, нотлон харуулах нь туйлаас чухал
Голомт банк энэхүү төслийг яагаад хэрэгжүүлэх болсон талаар тус банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Н.Очирхуягаас тодрууллаа.
-Археологийн малтлага судалгаа ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалтаар эсвэл улсын төсвөөр санхүүжүүлэгдэн хийгддэг ажил. Харин энэ удаад Голомт банк төсөл санаачлан, энэ салбарт хөрөнгө оруулалт хийж байна. “Өв соёлын голомт” төслийг яагаад хэрэгжүүлэх болов?
-Түүх бол бичгийн болон эд өлгийн эх сурвалж дээр тулгуурлан нотлогдож, бичигддэг. Монголчууд бид нүүдэлчин ард түмэн учраас бичгийн олдвор харьцангуй бага. Харин эд өлгийн олдвор буюу археологийн олдворууд Монгол нутагт ихээр бий. Гагцхүү бид нээж илрүүлэх, малтлага судалгаа хийх тал дээр далайцтай хөдөлж хараахан чадахгүй байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ салбарт төр засгаас анхаарал хандуулан ажиллаж байгаа ч археологийн малтлага судалгаа нь хөрөнгө оруулалт, санхүүжилт их шаардагддаг, харьцангуй урт хугацаанд үргэлжилдэг тул санасан хэмжээнд ажиллахад хүч хүрэхгүй байдаг тухай Археологийн хүрээлэнгийн хамт олонтой уулзалт хийж байхад дурдаж байсан юм.
Монголын түүхийг үнэн зөв, бодитоор эдүгээ цагийн Монголчууддаа түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ үлдээх, цаашлаад дэлхий дахинд нотлон харуулах нь маш чухал. Энэхүү төслийг бид зөвхөн нэг удаагийн экспедиц эсвэл 1-2 жил хэрэгжээд л дуусах ажил гэж хараагүй. Олон жилээр, урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлж бодитой үр дүнд хүрэхийг зорьж байна.
“Өв соёлын голомт” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн анхны дэд төсөл бол Био комбинатад байрших “Хар Түнэ Орд”-ын малтлага судалгааны ажил юм. Бид энэ түүхийн чухал газрын бараг л яг дээгүүр нь машинтайгаа давхиад л өнгөрдөг. Хэн ч энэ түүхэн газрыг анзаарч байсангүй, бас өргөн дэлгэр судалгаа хийгдээгүй их удсан, энэ тухай Монголчууддаа мэдээлж таниулж байсангүй. Гэтэл энэ газарт бүхэл бүтэн гурван үеийг хамарсан түүх хадгалаатай байна. Энэ түүхэн газарт “Хэрэйдийн Ван ханы орд өргөө” байсан байх магадлалтай гэж үздэг. Хэрэв мөн гэдэг нь археологийн судалгаагаар батлагдвал Их эзэн Чингис хаан маань булган дахаа барин Тоорил Ван хаантай уулзаж байсан тэр газар мөн үү? Үүнийг бид тодруулж чадвал түүхийн маш чухал хуудас шинээр бичигдэх нь гарцаагүй, тийм үү.
Энэ мэтчилэн бид Монголын түүх, археологийн салбарт багахан ч гэсэн тус хүргэх болов уу хэмээн сэтгэж энэ төслийг санаачлан, санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Цаашид Археологийн хүрээлэнтэй хамтран олон сайхан том ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа.
Голомт банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Н.Очирхуягийн хэлсэнчлэн олон нийтийн дунд Тоорил Ван ханы ордон хэмээн нэрлэгдэх болсон Туулын Хар Түнэ Ордын малтлага судалгааг зургаадугаар сард эхлүүлжээ. Улаанбаатар хотын Био комбинатын нутаг дэвсгэрт буй энэхүү дурсгалт газрыг 1970-аад онд Монгол Улсын төрийн шагналт Хөдөөд овогт Х.Пэрлээ судлан нээж, Киданы үеийн хотын үлдэгдэл байна гэж тогтоосон байдаг. Түүнээс хойш 2005 оныг хүртэл тус газарт судалгаа хийгээгүй бөгөөд 2006 онд археологич Д.Наваан нэмж гүймэг судалгаа хийж байжээ.
Г.Эрэгзэн: Археологийн салбарт үндэсний хөрөнгө оруулалт чухал шаардлагатай
Голомт банктай хамтран “Өв соёлын голомт” төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэнтэй ярилцлаа.

-Голомт банктай хамтарсан “Өв соёлын голомт” төслийн хүрээнд эхний ээлжид хэрэгжүүлж буй Туулын “Хар Түнэ Орд” газар нь ямар түүхтэй газар вэ?
-Түргэний балгас гэдгээр анх тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Археологич Х.Пэрлээ 1970 онд энэ газрыг анх нээн илрүүлснээс хойш судалгаа хийлгүй удсан. Түүнээс хойш 2005-2006 онд археологич Д.Наваан судалгаа хийгээд газрын байрлал, бүтэц зохион байгуулалтыг нь үзээд Ван хан Тоорилын орд өргөө байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Тухайн үед малтлага судалгаа хийхэд сүм хийдийн холбогдолтой олдворууд илэрсэн байдаг. Д.Наваан судлаачийн таамаглал батлагдаагүй боловч олон нийтийн дунд Ван ханы ордон гэдгээрээ алдаршсан газар.
Энэ газарт 2006 оноос хойш судалгааны ажил огт хийгээгүй. Ойр орчмын газрууд нь газар олголтод өртөж, хадгалалтын байдал нь хүндэрч эхэлсэн. 2020 оноос манай хүрээлэн энэ дурсгалын хадгалалт, хамгаалалтын асуудлыг сайжруулах, судалгаа хийх санал гаргаж, Нийслэлийн соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газартай хамтран судалгаа шинжилгээ хийхээр болсон. Нийслэлийн Соёл урлагийн газар бага хэмжээний зардал гаргаад эхний малтлага судалгааны ажлыг хийсэн. Судлаад үзэхэд сонирхол их татсан. Энэ жилээс Голомт банкнаас санхүүгийн дэмжлэг авч, малтлагын талбай, судалгаа шинжилгээний ажлаа өргөжүүлэн ажиллаж байна.
-Судалгааны ажил дөнгөж эхлээд явж байгаа ч энэ газар нь ямар цаг үед хамаарах нь тогтоогдсон уу. Ван ханы ордон гэдэг нь батлагдах болов уу?
-Энэ газарт хоёроос гурван цаг үед хамаарах дурсгал бий. Өнгөрсөн жилийн малтлагаар гадна талын хэрэм нь Киданы үеийнх гэдэг нь тодорхой болсон. Киданы үе гэдэг чинь XI, XII зуун шүү дээ. Түүнээс хойш XIII зууны үед энэ газар дахиж барилга байгууламж барьсан, хожим нь XV зууны сүүл орчимд бидний одоо гаргачхаад байгаа сүмийг барьсан байна гэж үзэж байгаа.
Мөн буддын шашинтай холбоотой олдворууд их гарч ирж байгаа. Буддын шашны холбогдолтой эд зүйлсийн нарийн утга агуулгыг манай археологичид тайлж уншиж чадахгүй. Тиймээс Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн тусламж дэмжлэгийг авч хамтран ажиллаж байна. Хоёроос гурван жилийн судалгааны дараа илүү тодорхой мэдээлэлтэй болно. Мөн хэрэм дотор зөндөө олон барилга бий. Энэ барилгуудын судалгаа олон жил үргэлжилнэ. Цогц судалгааны эцсийн үр дүнд уг дурсгалыг хэн, хэзээ, юунд зориулан байгуулсан бэ гэдэг нь тодорхой болно. Эцэст нь нийслэлийн бүсэд байгаа түүх соёлын томоохон дурсгал учраас аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох ёстой. Төслийн зорилго ч үүнд чиглэж байгаа.
-Археологийн малтлага судалгааг ихэвчлэн гаднын улс орнуудтай хамтран хийдэг. Ер нь энэ салбарт хийгдэж байгаа санхүүжилтийн хэдэн хувь нь улсын төсвөөс, хэдэн хувь нь гаднаас орж ирж байна вэ?
-1990 онд Монгол Улсын тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ерөнхийдөө шинжлэх ухааны салбарын санхүүжилт маш бага болсон. Тэр дундаа археологийн салбарын санхүүжилт тэг болсон гэж ойлгож болно. Төрөөс санхүүжилт хийгдэхээ больсон. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай хүрээлэн, археологийн судалгаа хийдэг байгууллагууд ихэвчлэн гаднын хамтарсан төслийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийж ирсэн. Хамтарсан төслүүд цэвэр гаднын санхүүжилтээр явдаг. Сүүлийн жилүүдэд төр засгаас археологийн судалгаанд анхаарч эхэлснээр санхүүжилт харьцангуй нэмэгдэж байна. Манай хүрээлэнд нэг жилд 30 орчим төсөл хэрэгжиж байгаа. Төсөл гэдэгт хээрийн судалгааны ажлууд ихэвчлэн багтдаг. Нийт төслийн дөрөвний нэгийг л төрөөс санхүүжүүлж, бусдыг нь гаднын улс орнуудтай хамтарч хэрэгжүүлж байна. Гэхдээ улсын төсвийн санхүүжилт жил ирэх тусам нэмэгдэж байна. Ойрын хугацаанд 50 хувийг нь төрөөс санхүүжүүлдэг болох байх гэж найдаж байна.
Археологийн судалгааны үндсэн ажлын 30 хувь нь хээрийн судалгааны ажил байдаг. Хээрийн судалгаа хийхгүйгээр бид материал хэрэглэгдэхүүн олох ямар ч боломжгүй. Хээрийн судалгааг хайгуул болон малтлага судалгаа гэж ангилдаг. Хайгуул судалгаа харьцангуй зардал бага. Малтлага судалгаа нь цар хүрээнээс шалтгаалаад зардал их шаарддаг. Нэг сарын хугацаанд 20-30 хүн малтлага судалгааны ажлыг хийхэд хоол хүнс ажлын хөлснөөс эхлээд зардал их. Хар Түнэ Ордын малтлагад л гэхэд мэргэжлийн ангийн 15 оюутан, эрдэм шинжилгээний дөрвөн ажилтан, тогооч, жолооч гээд 20 гаруй хүнтэй баг ажилласан. Энэ олон хүнийг ажиллуулахад санхүүжилт чухал. Манай хүрээлэнгийн хувьд Голомт банктай хамтран “Өв соёлын голомт” төслийг хэрэгжүүлж байгаа нь хувийн хэвшилтэй хамтарч байгаа анхны тохиолдол болж байна. Голомт банкны санхүүжилт бидэнд томоохон боломж олгож байна. Энэ санхүүжилтээр хээрийн судалгааны экспедицийнхээ баазын гол материалыг бэхжүүлж авна. Мөн удаан хугацаанд тогтвортойгоор өргөн талбайг хамарсан археологийн малтлага судалгааг хийх боломж бүрдэж байна. Тиймээс энэ бол археологийн судалгаанд нэлээд томоохон хувь нэмэр болсон дэмжлэг гэж ойлгож болно.
-Хээрийн судалгааны экспедицийн баазын гол материалыг бэхжүүлнэ гэхээр эхний хөрөнгө оруулалт дараагийн газруудад малтлага судалгаа хийхэд ч үр дүнгээ өгсөөр байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Хар Түнэ Ордын малтлагад зориулсан хөрөнгө оруулалт өөр газарт хийх малтлагад ч ашиглагдана гэсэн үг. Мөн Голомт банктай зөвхөн энэ төслөөр зогсохгүй цаашдаа археологийн олон төсөл, малтлага судалгаан дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Төслийн хүрээнд зөвхөн малтлага судалгааны ажил хийхээс гадна бидэнд төсөв мөнгөгүйгээс болж хийж чадахгүй байгаа лабораторийн судалгааг хийнэ.
-Археологийн салбарт үндэсний хөрөнгө оруулалт ямар ач холбогдолтой вэ? Гадаадын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа малтлагаас олдсон олдворууд нь Монголдоо үлддэг ч судалгааны бүтээлүүд нь тухайн улсынхаа эрдэмтний нэр дээр бүртгэгддэг гэж үнэн үү?
-Гаднын хамтарсан төслүүдийн хүрээнд хийгдэж малтлагаас олдсон олдвор хэрэглэгдэхүүнүүд бүгд Монгол Улсад үлддэг. Харин судалгааны үр дүн хамтарсан байдлаар танилцуулагддаг. Судалгаа шинжилгээний бүтээлд нэрээ урдаа тавихаас эхлээд л санхүүжилт гаргасан гаднын судлаачид давуу эрх эдэлдэг тал бий. Ер нь хамтарсан төслийн хүрээнд хийгдэж байгаа судалгаа шинжилгээний бүтээл Монгол гэхээс илүү гаднынх болоод явдаг. Дээр нь гаднын судлаачид зөвхөн нэг л зүйлд чиглэж ирдэг. Харин бид өргөн хүрээг харж судалгаа хийдэг. Тиймээс археологийн салбарт үндэсний хөрөнгө оруулалт чухал шаардлагатай.
Томоохон аж ахуйн нэгжүүд ийнхүү Голомт банкны нэгэн адил улсынхаа эрх ашиг, тусгаар тогтнол, үүх түүхийг хамгаалах үндэсний хэмжээний томоохон төслүүдэд хөрөнгө оруулдаг байгаасай. Тус банкны археологийн салбарт тогтоосон шинэ жишгээс олон аж ахуйн нэгж санаа авна гэдэгт итгэж байна. Түүхийн дурсгалт газраа хайрлаж хамгаалах нь монгол хүн, монгол аж ахуйн нэгж бүрийн ухамсарт үүрэг байх ёстой. Монголчууд өөрсдөө л өв соёлоо хайрлаж хамгаална. Бас санхүүгийн хувьд хаанаас ч хараат бус байж өөрсдөө судалж, нээж, өмчлөх хэрэгтэй. Үүнийг “Өв соёлын голомт” төслөөс өргөн олон Монголчууд нэгийг тунгаах биз ээ.

| “ӨВ СОЁЛЫН ГОЛОМТ” ТӨСӨЛ АРХЕОЛОГИЙН САЛБАРТ ШИНЭ ЖИШИГ БОЛОВ |
|
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |