Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь БНСУ-ын Конжугийн үндэсний их сургуультай хамтран БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 2020 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Монгол-Солонгосын Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” олон улсын симпозиум ШУТИС дээр зохион байгуулагдлаа.
Симпозиумыг нээж Соёлын дэд сайд М.Батбаяр мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд: “Монгол Улсын Засгийн газраас соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байгаа ба манай улс соёлын өвийн чиглэлээр олон улсын мэргэжлийн байгууллага, гадаадын улс орнуудтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа.
орнуудын дотор БНСУ-ын харилцаа хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Энэхүү төслийн хүрээнд ШУТИС дээр соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон материал судлалын болон дижитал технологи дээр суурилсан сургалт, судалгааны лабораториудыг байгуулах, багшлах хүний нөөцийг бэлтгэх, соёлын өвийн чиглэлийн мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи эзэмшсэн бакалавр, магистрын зэрэгтэй үндэсний мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн энэ хичээлийн жил дээрх чиглэлээр оюутан элсүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил боллоо” гэжээ.
“Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төслийг БНСУ-ын Конжугийн үндэсний их сургууль Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү симпозиум нь хоёр орны соёлын өвийн чиглэлийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид харилцан туршлага солилцох чиглэлд үр өгөөжтэй үйл ажиллагаа болов
| “Монгол-Солонгосын Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” олон улсын хурал боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |