• Өнөөдөр 2024-05-19

Сураггүй болсон 52 настай иргэнийг эсэн мэнд олжээ

2022-08-23,   571

     Сураггүй болсон 52 настай иргэнийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багийн Дэвшилт хорооллын гуравдугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Э энэ сарын 17-ны 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 19-ний өдрийн 11:30 цагт иржээ.

   Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон тус сумын мэргэжлийн ангийнхан иргэнийг эрэн хайх ажиллагааг Цэцэн хайрхан, Сүм-Ариун гэдэг газраар зохион байгуулжээ. Улмаар өчигдөр 10:00 цагт Цэцэн багийн Арцтай-Уул гэх газраас эсэн мэнд олсон байна.

 

 

 

 

 

 


Сураггүй болсон 52 настай иргэнийг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188