• Өнөөдөр 2024-05-19

АИ-95 автобензин, дизель түлшний үнэ 300 төгрөгөөр буурчээ

2022-08-23,   272

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас дизель түлш болон АИ-95 автобензиний үнийг 300 төгрөгөөр бууруулсан талаар мэдээлэв.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тасралтгүй өссөөр энэ оны хоёрдугаар сард баррель тутамд оргил цэгтээ буюу 127 ам.долларт хүрсэн. Харин зургадугаар сараас бага зэргийн бууралт үзүүлснээр өнөөдөр дотоодын зах зээлд литр нь 300 төгрөгөөр буурах боломж бүрдсэн аж.

                        Мөн УУХҮЯ-наас өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хөнгөлөлттэй үнийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн сунгахаар болсон бөгөөд үүний үр дүнд  өргөн хэрэглээний АИ-92 бүтээгдэхүүнийг IV, V, VI сард нэг тонныг 840 ам.доллар, он дуустал 830 ам.доллараар худалдан авах боломжийг бүрдүүлсэн гэнэ.

 


АИ-95 автобензин, дизель түлшний үнэ 300 төгрөгөөр буурчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188