• Өнөөдөр 2024-05-19

УЛСЫН ХАРЦАГА Ш.ПҮРЭВГАРЬД: Би допингийн эсрэг байдаг, шинжилгээнийхээ хариунд итгэлтэй байгаа

2022-08-22,   706

            Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд барилдсан 64 бөхийн допингийн шинжилгээний сорьцыг БНСУ дахь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Уг шинжилгээний хариу гарч тавын даваанд унасан улсын цолтой нэг бөхөөс илэрч бусад 63 бөхөөс илрээгүй гэх мэдээлэл баяр наадмын зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн салбар хорооноос өгсөн.

       Энэ талаар улсын харцага Ш.Пүрэвгарьдаас тодруулахад тэрбээр “МҮБХ-оос над руу залгаж ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Миний хувьд допингийн эсрэг бодолтой байдаг. Хүний биед маш их хор хөнөөлтэй зүйл шүү дээ. Би шинжилгээнийхээ хариунд итгэлтэй байгаа" гэлээ.


УЛСЫН ХАРЦАГА Ш.ПҮРЭВГАРЬД: Би допингийн эсрэг байдаг, шинжилгээнийхээ хариунд итгэлтэй байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188