Тэрбээр "Үндэсний их баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дагуу энэ жил дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөхөөс шинжилгээ авсан. Тухайн 64 бөхийн сүүлийн хариу наймдугаар сарын 19-ний өдөр ирсэн. Ингээд эхний сорьцоос 64 бөхийн 63 нь допинг илрээгүй. Тухайлбал, нэг бөхийн сорьцоос допинг илэрсэн. Энэ бөх нь тавын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөх. Нэрийг нь хэлэх боломжгүй. Шинжилгээний хариуг биечлэн өөрт нь танилцуулна. Дараагийн Б сорьцын шинжилгээнд хамруулах саналыг тухайн бөхөд тавихад татгалзвал овог нэртэй нь олон нийтэд танилцуулна. Иймээс энэ удаа бөхийн цол эрэмбэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хэдийгээр энэ бөх цолны даваанд даваагүй ч гэлээ хариуцлагыг шинжилгээний хариу эцэслэгдсэн тохиолдолд шийднэ. Улсын цолтой бөх гэхээс өөр мэдээлэл одоохондоо дэлгэж болохгүй. Түүнээс нааш бид илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Мөн олон улсад итгэмжлэгдсэн лабораторын хариуг бид хардаж, сэрдэж болохгүй. Өмнө нь ямар ч албаны эх сурвалжгүйгээр зургаан бөх гэж яригдаж байсан нь худлаа. Тиймээс иргэдийн дунд эх сурвалжгүй худал мэдээлэл цаашид бүү тараагаарай. Илэрсэн бөхтэй холбоо барьж дараагийн шинжилгээнд хамрагдах үгүйг бид тодорхой болгоно. Хэрэв дараагийн шинжилгээгээр илэрвэл хариуцлага тооцно" гэв.
| П.САЙНЗОРИГ: Улсын цолтой нэг бөхийн сорьцоос допинг илэрсэн |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |