Шатахууны үнэ нэмэгдсэн эсэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монголд дизель болон АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурч байна. Дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилийн хугацаанд түүхий газрын тосны үнэ сар бүр өсөж байсан. Эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор сүүлийн сар үнэ унасан. Түүхэн дээд хэмжээндээ 135 ам.доллар хүрч байсан бол өчигдрийн байдлаар нэг баррель нь 96 ам.доллар болж буурсан. Харин АИ-92 шатахууны үнэ он дуустал 2390 төгрөг хэвээр байна. Есдүгээр сард дизель түлшний үнэ дахин буурах магадлалтай.
Ургац хураалтын цаг болж энэ үед дизель түлш гол хэрэглээ болдог. ХХААХҮЯ-наас ургац хураалтын үед 10,000 орчим тонн дизель түлш шаардагдах гэсэн тооцоолол ирүүлсэн. Энэ хэмжээний дизель түлшинд хавар ургац тарих үед байсан үнийг өсгөлгүй тогтворжуулах арга хэмжээг авахаар Засгийн Газрын тогтоол гарсан. Үнийн бууралт үүнд эергээр нөлөөлнө гэж үзэж байна"гэлээ.
| О.БАТНАЙРАМДАЛ: Шатахууны үнэ 300 төгрөгөөр буурна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |