• Өнөөдөр 2024-05-19

ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ

2022-08-22,   279

Зуны адаг улаагчин хонь сар
Гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр

Аргын тооллын: 2022 наймдугаар сарын 22, Даваа гараг

Наран ургах шингэх: 05:56-19:54

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Сансар

     Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

 


ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188