Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны наймдугаар сарын 8-12-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ашигт малтмал газрын тосны газар болон Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж үнэлэв.
Төсвийн хөрөнгийн үр ашиггүй захиран зарцуулалтыг илрүүлэх, албан тушаалтнуудыг авлигын гэмт хэрэг үүсгэх, зөрчил гаргах шалтгаан, нөхцөлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 2020-2022 онд явган хүний зам шинээр тавьсан болон засаж сайжруулахтай холбоотой баримтуудыг гаргуулан авч, дүн шинжилгээ хийж байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 10 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав.
| АТГ: Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |