• Өнөөдөр 2024-05-19

ТАНИЛЦ: ЭНЭ САРЫН ОНЦЛОХ ШИНЭ НОМУУД

2022-08-18,   464

    Ном, зохиол уншигч, хорхойтны сонирхлыг татахуйц түүх соёл, намтар, яруу найраг зэргийг тусгасан шинэ бүтээлийг танилцуулж байна.  Эдгээр номууд нь "Азхур" номын их дэлгүүрт  борлуулагдаж байгаа аж. 

 

Түүх соёл ба ёс заншил

 Зохиолч: Ж.Нэргүй   “Эргэн харахуй газарзүйн роман багц”

Зохиолч: В.Обручёв “Хиагтаас гулз хүртэл аялсан минь”

      Залуу эрдэмтэн В.А.Обручев 1892-1894 онд Төв Азийн нутгаар эрдэм шинжилгээний судалгаа хийж 13 000 км газрыг туулан аялжээ. Тэрээр энэ судалгаагаараа Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Константины алтан медалийг хүртсэн бөгөөд уншигчдад зориулсан аяллын тэмдэглэлээ "Хиагтаас Гулз хүртэл аялсан минь" нэртэйгээр 45 жилийн дараа 1940 онд эмхэтгэн хэвлүүлсэн нь энэ ном юм. 50 гаруй зурагтай энэ ном бол зуу гаруй жилийн өмнө Монгол, Өвөр Монгол, Хятадын нутгаар аялсан аяллын тэмдэглэл юм.

 

Зохиолч: Б.Зинамидар  “Ёнзонхамба ба шамбалын дайн”

 

 

Монголын уран зохиол 

Зохиолч: Дамбын Төрбат “Хурц билигт дара эх намтар роман”

         Эхээс төрсөн биеээрээ чармаа нүцгэнтас тэврэлдээд нойрсож байжээ. Нойр сэрвэлзэн байх үед Тунгалаг бишрэлт хутагтын очир догшин хүрэн азарга шиг довтлон алдан байсан ч бурханд өргөсөн андгай тангараг сахиж  шүдээ зууж, нүдээ анин зүүдний орноо одох шиг болж билээ. Уул шиг ханхар энгэрт уруулаа наахаас өөр ид үгүй идэр залуу дара эхийн доод газар гантай жил хурыг хүсэх мэт байж ядсан ч эргэл мөргөлийн тарни шившиж,  сэтгэлийг аргадан нам унтсан юм санж. Гэтэл Хурц билигт дара эхийн хөөрхөн шонтгор хамрын үзүүрт уугьж буй хүжийн үнэр сэнхийн сэрээж, сэрсэн хойноо хөвөн шатаад байгаа ч юм шиг санагдаж...

 

Зохиолч: Дамбын Төрбат “Жанжны Янжмаа намтар роман”

         Хаалга ширүүн тогшиход Янжмаа яагаад ч юм давхийн цочжээ. Төрийн буянаар төвийн дүүрэгт тохилог сайхан орон сууцанд тухлаг тайван амьдарч суугаа атал ийн цочих нь илүү ажил гэлтэй. Эцэг болон хайрлагдсан маршал өөрөө амьдарч асан эл сууцаасаа нүүж шинэ байранд төвхнөхдөө Бум хурандаа, Яанжмаа хоёрыг хуучин байрандаа оруулжээ. Тулхтай өвгөн партизаны дэргэд ганц бие бүсгүй амьтан айх аюулгүй амьдраг  гэж бодсон байх л даа зайлуул. Хоёр давхар, хэрдээ дэгжин сууцанд өөд өөдөөсөө харсан хоёр хаалганд хоёр партизан амьдран буй нь энэ бөлгөө.

 

Зохиолч: Соёрхын Пүрэвсүрэн, Содномдаржаагийн Отгонжаргал “Мартах эрхгүй”

        Түүхийн хүрдэн эргэдгээрээ эргэвч, туулж ирсэн монгол төрийн гаргасан жим үнэн учрыг дур зоргоор засварлан хойч үеийнхэнд үлдээж асан цагийн салхи зохирч, цадиг түүх үнэн төрхөөрөө тодрон гарч буй нь эрдэнийн чулуу мянган жилийн тоосонд дарагдавч өнгө гэрлээ үл бөхөөдөгтэй агаар нэгэн буюу.

 

Зохиолч: Ш.Төрбат “Суут Жаа лам” 

           Цаг боллоо. Суу алдартны тухай зохиолоо эхэлье. Итгэл бишрэлийн онгодоороо, их хөдөлмөр тэвчээр хатуужлаараа сэтгэл-оюунаа хөвчлөн байж дохиоллын системийн дээд мэдрэхүй эзэмшиж эгэл биш хүний эрэмбэнд хүрсэн зөнч мэргэн, агуу ховсч, гүртэн (чойжин) гайхалтай оточ, уран илтэгч, олныг дагуулах шидтэн, таван хэлийн номч, цэргийн авьяаслаг жанжин, язгуурын монгол ястнуудын нэгэн Лувсандамбий Учиржанцан Амарсануевийн, мөнөөх Дамбийжанцан буюу Жаа ламын алдар хүнд, алдаа эндлээс хүүрнэсү, би.Манай жижиг бөмбөрцөг дээр амьдарч байсан, одоо амьдарч байгаа олон амьтдаас арай олон дохио зангаатай, хэд хэдэн авиа ялгах чадвартай, уйлж, бас өрөвдөж чаддаг, нэг амьтныг далдын нэгэн хүч сонгон авч өөртөө хүндэтгэх дадал суулгах замаар бусад амьтдаас дөнгөж саяхан, ердөө 1 сая хүрэхгүй жилийн дотор гэнэт цойлон хөгжүүлсэн нь хүмүүн бид Одоо ч байсаар байгаа, далдын хүчинд үл итгэх хүмүүс хүний сэтгэл-хөгжлийн чөдөр болсоор ирсэн билээ.

 

Зохиолч: Ц.Жавхлан “Ир салхи түүхэн роман”

        Дэлхийг байлдан дагуулагчдын хамгийн сүүлчийн их тэлэлт буюу бага хаадийн задралийн үед Монголчууд он цагийн иртэй салхийг сөрж , нэгэн цаг дор олон тал тийшээ зэрэг зэрэгээр байлдаж явсан түүхэн үйл явдлийн нэгээхэн хэсэгийг “Ирт салхи”роман хүүрнэн өгүүлжээ . Эл түүхэн роман нь Монгол үндэстэний түүхэнд тун балархай үлдсэн хэмээгддэг дотоод хагралдаан, түүнээс улбаатай гаднийн улс үндэстэнд эзлэгдэн бууран доройтож, задран мөхсөн эмгэнэлт үнэнийг түүхчид төдийлэн судалж амжаагүй өнцөгөөс нь олзолж бичсэнээрээ онцлогтой.

 

Намтар дурсамж, дурдатгал 

Зохиолч: Баатарцогтын Оюунбат “Монгол Легионерийн өчил”

       Номхон далайн дундах жижигхэн арал, Арабын хойг, Африкийн элсэн цөлд байлдааны ажиллагаанд оролцож явсан Баатарцогтын ОЮУНБАТЫН “Монгол легионерийн өчил”...


 

Эрхлэн гаргасан: Nepko publishing “Дашзэвэгийн Сэнгээ”

          Хүн төрөлхтний түүх нь гүрэн улсыи шастираас бүтэж, улс орны цадиг нь хувь хүний намтраар цогцолж, айл гэрийн хувь заяаг гэр бүлийн гишүүдийн араншин төрх тодорхойлдог билээ. Өөpөөp хэлбэл бүхий л түүхийн эхлэл нь хувь хүн байдаг. Ялангуяа түүхэн, онцгой эргэлтийн үед нийгмийн өөрчлөлт, хувьсгалын давалгаан дунд өнгөрөөх онцгой тавилан ногдсон, иймэрхүү үйл явдал дундаас тодорсон хувь хүний амьдралын замнал нь онцгой үүрэгтэй.

Яруу найраг, соёл урлаг 

 

Зохиолч: М.Батзориг Би ч цэг, чи ч цэг...

       Энэ ном мэргэжлийн зураач, оюутан, сэхээтэн, урлагийг сонирхон ойлгох гэсэн хэнд ч тусалж чадах ба мэргэжлийн хэллэг, гадаад үгнүүд бага хэрэглэсэн, хүнд сэдвийг энгийн ойлгомжтой болгон уншихад сонирхолтой бичсэнээрээ онцлог юм.

      Урлагаар дамжин амьдралын жирийн зүйлсийг ч хайрлах, өнгөрснөө хүндлэх, ирээдүйг хүлээн зөвшөөрч чаддаг байхыг сануулсаар байна.

 

 

ТАНИЛЦ: ЭНЭ САРЫН ОНЦЛОХ ШИНЭ НОМУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188