Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурах бичгийн түгээлт, багш нарын орон тооны талаар мэдээллийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өглөө.
Тэрбээр "Аймаг, дүүргийн Засаг даргын орлогч, холбогдох хүмүүсээр ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах комисс ажиллаж байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүүхдийн байрыг засварлаж, түрээсийн байрлуу шилжүүлнэ.
Цэцэрлэгийн бүртгэл эхэлснээс хоёр хоногийн хугацаанд 50 мянган хүүхэд бүртгүүлэх хүсэлтээ илгээсэн. E-Mongolia цахим мэдээллийн системээс хүсэлтийг хүлээж аваад боловсролын салбарын мэдээллийн систем рүү илгээж байгаа. Мөн бага ангийн сурагчдын сурах бичгийн түгээлт эхэлсэн. Энэ сарын 25-ны өдрийг гэхэд бүх сум, дүүрэгт түгээж дуусна. Ахлах, ангийн сурах бичгийг есдүгээр сарын 15-н гэхэд улсын хэмжээнд түгээж, дуусна. Энэ жилийн сурах бичгийг E-Mongolia системээр захиалдаг болж байгаагаараа онцлогтой. Энэ нь сурах бичгийн дутагдал арилж, хүрэлцээ нэмэгдэнэ гэсэн үг юм.
Одоогийн байдлаар 20 сургуулийн дотоодын нөөц бололцоо, багшийн хүрэлцээ орон тоог шийдэж өгсөн. Үлдсэн 20 байрыг түрээсийн байранд шилжүүлж сургахаар шийдвэрлэсэн. 2022 оны зургадугаар сард сул орон тооны багшийн тооцоог гаргасан. Эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан бид энэ асуудлыг шийднэ. Энэхүү судалгаа тооцоон дээр үндэслэн 2030 он гэхэд Монгол улсад 45 мянган багш ажилчид бий болно" гэв.
| БШУЯ: ЕБС-ийн сурагчдын сурах бичгийн түгээлт ирэх сарын 15-н гэхэд дуусна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |