• Өнөөдөр 2024-05-19

Өндөр хүчдэлд цохиулж, гурван хүн амиа алджээ

2022-08-18,   495

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 35 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага наймдугаар сарын 17-ны өдрийн 18:59 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу очиход иргэн Ш-ийн “Фусо” загварын крантай ачааны автомашин 50х80 метрийн хэмжээтэй барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас Ш 58 настай, эрэгтэй, хамт ажиллаж байсан иргэн Б 57 настай, эрэгтэй, иргэн Ч 37 настай, эрэгтэй нар хүчдэлд цохиулж амиа алдсан байжээ. Цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 


Өндөр хүчдэлд цохиулж, гурван хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188