ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний хоёрдугаар шат буюу "Нэг бүрийн уралдаан" ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад энэ сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний дүнгээр Камаз “4х4” ангилалд чиглүүлэгч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Автотехникийн засварын цехийн агрегат засварын хэсгийн дарга, ашиглалтын инженер ахлах дэслэгч М.Шийрэвноров, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн засварын тасгийн дарга, машины дарга ахлах ахлагч Б.Баатархүү нар хүрэл медаль, Урал “4х4” ангилалд чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Инженерийн засварын цехийн дарга ахмад Б.Ариунбаатар, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Тээврийн салааны ахлагч сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар мөнгөн медаль хүртлээ.
Мөн Урал “6х6” ангилалд чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн Замын хөдөлгөөний дүрмийн ахлах багш ахлах дэслэгч Б.Мөнгөнхуяг, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Тээврийн салааны жолооч ахлах ахлагч Б.Алтанхуяг нар мөнгөн медаль хүртсэн байна. Ташрамд дурдахад, өнөөдөр тэмцээний гуравдугаар шатанд багийн буудлага (5.45 мм-ийн АКМС-74) болон пулемётын (7.62 мм-ийн ПКТ) буудлагын тэмцээнтэй бол маргааш тэмцээний дөрөвдүгээр шат буюу багийн уралдаанд Монголын баг тамирчид тус тус өрсөлдөнө
| “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |