"Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны ойрын зайн холимог буухиа өнөөдөр ОХУ-ын баг тамирчдаар эхэлж, Узбекистан Улсын баг тамирчдаар үргэлжиллээ.Багууд гараанаас явганаар гарч 3.6 км, 4.1 км замыг морьтой туулах явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэж, барианд морьтой орж ирэв. Тодруулбал, гранат шидэж, саадын зурвас туулж, буудлагын дасгалыг гүйцэтгэж, торон саадыг туулж, мориндоо мордлоо.
Үүний дараа тасгууд тактикийн талбайн эхлэх заагт тасгийн захирагчийн дохиогоор нэгийн цуваанд шилжиж, туган саадыг сүлжих даалгаврыг гүйцэтгэж, морины давхилт дунд гранат шидэж, барианд оров.Ингэхдээ даалгавраа гүйцэтгэж чадаагүй нөхцөлд торгуулийн тойрог тойрч байв. Төгсгөлд нь барианд орсон тамирчдын агт морь, зэвсэг, эд хэрэглэл бүрэн эсэхийг уралдаан зохион байгуулах хорооныхон шалгасан юм.
Ойрын зайн холимог буухиа маргааш Бүгд Найрамдах Зимбабве Улс, Монгол Улсын баг тамирчдаар үргэлжилнэ.
| Аравт: Ойрын зайн холимог буухиа эхлэлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |