Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэл энэ долоо хоногоос эхэлж байна.Хамран сурах тойргоосоо өөр хүүхдүүд авдаг 15 гаруй сургууль бий. Тиймээс бүртгэлийн ажлыг ил тод хийнэ. Эцэг эхчүүд хянана гэсэн үг. Боловсрол шинжлэх ухааны яамнаас улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг нэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Жил бүр цэцэрлэгт бүртгэх сугалаанаас гадна 36000 хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил бид нэг ч хүүхдийг цэцэрлэггүй үлдээхгүй байх дээр анхаарч байна. Хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгч ажиллана. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүчин чадал 120000 хүүхэд байгаа үүнээс 80000 хүүхэд нь цахимаар бүртгүүлсэн. Сугалааны цэцэрлэгийг тогтолцоог халж байгаа. Их дээд сургуулиудын хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. Харин хуулийн дагуу ЕБС-ыг есдүгээр сарын 1-нд хичээллэж эхэлнэ. Иргэдийг заавал хүүхдүүдээ вакцинд хамруул гэж тулгахгүй гэхдээ амны хаалт зүүлгэхийг уриална. Сурах бичгийн 30 хувь нь жил бүр шинэчлэгдэг, бүх сурах бичиг дээр хяналт тавьж ажилласан. Алдаатай сурах бичгүүдийн алдааг засаж ажиллана" гэв.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |