Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “ЦХХХЯ-ны яамнаас Монгол Улсын “Үндэсний цахим шуудан”- гийн талаарх асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулж, өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ. “Үндэсний цахим шуудан”-д 16-гаас дээш насны хүмүүсийг “Emongolia” системээр дамжуулан имэйл хаягтай болгож байгаа. Одоогийн байдлаар Монгол Улсад 3.8 сая иргэн байгаагаас ухаалаг гар утас хэрэглэдэг 1.5 сая иргэн “Emongolia” системийг ашигладаг гэсэн тоон мэдээлэл байгаа. “Үндэсний цахим шуудан”- гийн гол давуу тал нь иргэн төр хоёр шууд харилцдаг шинэ харилцааг бий болгож байгаа юм. Өнөөдөр гадаад паспортынх нь хугацаа дууссан 61 мянга гаруй иргэнд таны паспортны хугацаа дууссан байна гэх мэдээллийг имэйлээр илгээнэ. Цаашдаа төрийн үйлчилгээг дараалал зогсож, байгууллагийн үүд сахихгүйгээр гар утсаараа дамжуулан өөрийн хүссэн бүх төрийн үйлчилгээ, санал хүсэлтээ имэйлээрээ илгээх системд Монгол Улс албан ёсоор шилжиж байна” гэлээ.
| Л.Энх-Амгалан: Иргэд "Үндэсний цахим шуудан"-г ашиглан төрийн 600 гаруй үйлчилгээг имэйлээр авах боломжтой боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |