Монгол Улсын Засгийн газрын 2022 оны долдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хэлэлцэж, сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаягийн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн тухайн амьдарч байгаа байршилд ойр сургууль цэцэрлэгийг санал болгож, хамран сургах тойргоор бүртгэлийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзан санал солилцов. Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн “Жил бүр сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой маргаан гардаг. Хамран сургах тойргийн биш хүүхдүүдийг шан харамж авч, элсүүлдэг. Үүнээс болж хотын төвийн сургуулиудын анги дүүргэлтийн тоо хэтэрдэг. Авто замын түгжрэл нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд онцолдог. Энэ жилээс буюу 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургахдаа хамран сургах тойргоор нь хамруулахад бүртгэлийн байгууллагын үүрэг оролцоо маш чухал байна” гэв.
| Хамран сургах тойргоор элсүүлэхэд бүртгэлийн байгууллагын оролцоо чухал байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |