• Өнөөдөр 2024-04-20

С.АМАРСАЙХАН: Зарим аймагт дулааны цахилгаан станц барьж байна

2022-08-16,   186

    Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл, дулаан хангамжийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр 21 аймгийн удирдлагуудад хугацаатай үүрэг өгсөн юм.
 
 Тодруулбал, тэрбээр “Аймаг, сумдын төвлөрсөн дулаан хангамж болон барилга байгууламжийн цахилгаан хангамж, сантехник, халаалтын зуух, дулаан хангамжийн үйл ажиллагаа идэвхжүүлнэ. Удахгүй есдүгээр сарын 1 болж, сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагын үйл ажиллагаа идэвхжинэ. Зарим аймаг дулаан, цахилгаан станцын шинэчлэлт хийж байгаа. Мөн зарим аймагт шинээр дулааны цахилгаан станц баригдаж байгаа. Тэгэхээр аймаг орон нутгын удирдлагууд өөрсдөө хяналт тавьж хатуу анхаарч ажиллах хэрэгтэй. Бидэнд гашуун туршлага бий 2018 онд 58 сая доллар зарж байгуулсан цахилгаан станц долоон жил ажиллахгүй байж байгаад өнгөрсөн жилээс эхлэн ажилласан шүү дээ. Ийм байж болохгүй” гэв. 
 

С.АМАРСАЙХАН: Зарим аймагт дулааны цахилгаан станц барьж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188