• Өнөөдөр 2024-04-26

Богд ууланд төөрсөн иргэнийг эрэн хайж байна

2022-08-16,   278

         Богд хан ууланд төөрөөд сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороо, Богд хан уулын Нүхтийн-Ам гэдэг газар иргэн С наймдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагийн үед гэр бүлийн хамт Богдхан ууланд зугаалж яваад сураггүй болсон тухай дуудлага наймдугаар сарын 15-ны өдрийн 05:18 цагт Нийслэлийн Аврах ангид иржээ.

      Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги, дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн 21 настай С-ийг наймдугаар сарын 15-ны өдрийн 05:47 цагаас 20:02 цаг хүртэл анх алга болсон газраас зүүн тийш Баруун ширээт, Арцатын-Ам гэдэг газар хүртэл 30 клометрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.


Богд ууланд төөрсөн иргэнийг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188