• Өнөөдөр 2025-05-22

Албан хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ

2022-08-15,   318

    Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Гүний усны дадлага сургуулийг Хүйсийн найман нуурт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
 
Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг хамруулан, анхан, дунд шатны болон мэргэжлийн гэсэн гурван зэрэглэлээр сургалт, дадлагыг явуулсан юм.
 
   Мэргэжлийн шумбагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийж, ур чадвараа бататгасан бол анхан шатны буюу шинэ залуу алба хаагчид 4-5 метрийн гүнд шумбалтын өмсгөлийг зөв өмсөх, усанд амьсгалаа зөв авч сурах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэлээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Албан хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188