Монголын нийт авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос өнөөдөр үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Тус холбооноос “Нийт тээвэрчид өнөөдөр ажлын байраа алдаж байна. Үүний гол шалтгаан нь Чингэлэг тээвэртэй холбоотой. Гурван задгай тээврээр орж ирэх машин 8,9,10 чингэлэг тээврээр орж ирж байгаа. Нэг машиныг гурав хуваагаад чингэлэгт хийнэ гэдэг эдийн засгийг хүндрүүлж, үнийн өсөлтөд нөлөөлж байгаа. Мөн ачаа барааны үнийн өсөлт зэрэг бусад зүйлст ч хүндрэл учирч байна. Энэ бол төр, засгийн буруу шийдвэрийн үр дүн. Хаврын жагсаал, цуглаанаас хойш тээвэрчидтэй хамтран ажиллана гэсэн амлалтдаа хүрээгүй. Харин Тээвэрчдийн түр зөвлөл гэсэн хууль бус хүмүүстэй хамтран, тээвэрчдийн эрхийг зөрчиж байна. Үүнийг удаа дараа Авлигатай тэмцэх газар болон бусад холбогдох байгууллагад шалгуулахаар өгсөн. Одоогоор хариу нь гараагүй байна. Ер буруу шийдвэр гаргаж, асуудал үүсгэсэн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар огцрох цаг нь болсон. Хэрэв тээвэрчдэд тулгамдаж байгаа эл асуудлыг шийдэхгүй бол Монголын тээвэрчид бүгд том тэрэгтэй жагсаал хийнэ. Цаашлаад 21 аймгаас тээвэрчид нэгдэж, нэгдсэн холбоонд хүч нэмж, эвлэлдэн нэгдэж, энэ асуудлыг мөн бодлогын хүрээнд, эрх зүйн хүрээнд төр, засагтай хамтран ажиллах санамж бичгийг удаа дараа өгсөөр байх болно” гэв.
| ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО: Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар огцрох цаг нь болсон |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |