Уг асуудлын талаар Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн. Үүнийг 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны долдугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг АТГ-с мэдэгджээ.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Усан паркийн асуудал дээр НЗДТГ хууль зөрчөөгүй. Анх 2008 оны есдүгээр сард орон сууцны зориулалтаар зөвшөөрөл олгогдсон байдаг. Уг зөвшөөрөл хоёр ч удаа цуцлагдсан. 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр усан парк, орон сууц хосолсон бүтээн байгуулалт хийгдэнэ гэсэн шийдвэр гарсан ч 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн шүүхийн шийдвэрээр орон сууцны зөвшөөрөл олгож барилга баригдаад явж байгаа. Шүүхээс шийдвэр гаргасан болохоос НЗДТГ хууль зөрчсөн асуудал байхгүй” гэлээ.
Н.СУГАР:УСАН ПАРКИЙН АСУУДАЛД НЗДТГ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ |
|
2025-10-19 17:22:18
2025-10-19 16:52:46
2025-10-19 14:08:04
2025-10-19 11:22:55
2025-10-19 10:24:37
2025-10-19 10:06:36
2025-10-19 07:10:00
2025-10-19 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |