1. Төсөв! Төсөв! Төсөв!
Санхүүгийн хувьд тооцоотой байх хэрэгтэй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл хадгаламж нээлгэж, зарлагынхаа бүртгэлийг хөтөлж эхэл. Мөн аль болох хэрэггүй зүйлд мөнгө үрэхээ зогсоо. Учир нь авах шаардлагатай зүйлс болон авахыг хүсэж буй зүйлсийн хооронд ихээхэн ялгаа байдаг юм. Тиймээс ном, хоол хүнс гэх мэт зайлшгүй зүйлсэд л мөнгөө зарцуулж байгаарай. Гэхдээ зарим номыг номын сангуудаар түрээсэлдэг тул бүгдийг худалдаж авах гэсний хэрэггүй.
Түүнчлэн мөнгөө тогтмол цуглуулж, хуримтлал үүсгээрэй. Жижиг хуримтлал үүсгэсэн болон огт мөнгө хураагаагүй оюутан хоёрын хооронд хожим ихээхэн том ялгаа гардаг. Тиймээс хадгаламж нээлгэхийн тулд цагийн ажил хийх нь хамгийн найдвартай арга юм.
2. Цаг төлөвлөлт таныг аврана
Цагийн менежмент бол маш чухал. Учир нь та хичээл, цагийн ажил, болон бусад нийгмийн үйл ажиллагаанд оролцох цагуудаа сайтар тооцон, зөв төлөвлөж сурах хэрэгтэй байдаг аж. Мөн төлөвлөсөн цагаа үр дүнтэй ашиглахын тулд ангидаа сахилга баттай сууж, лекцээ тэмдэглэн, хичээлдээ идэвхтэй оролцож байгаарай. Ингэснээр та хожим өөртөө талархах болно шүү. Түүнчлэн өдөр бүр өөртөө амрах, зугаацах тодорхой хугацааг олго. Эс бөгөөс та хэт их ачааллаасаа болж стресст өртөх аюултай юм.
3. Сургалтын систем таны дайсан биш!
Их сургуулийнхаа удирдлагууд болон багш нартайгаа маргалдаж, тэдэнтэй сөргөлдөхөөс зайлсхий. Хэрвээ ямар нэгэн асуудал, үл ойлголцол гарсан бол сайтар ярилцаж, бүхнийг эвээр шийдэхийг эрмэлзээрэй. Учир нь хэрүүл, маргаан үүсгэж, асуудлыг дэвэргэх нь танд л хохирол учруулах болно.
4. Хүмүүс ярьж л байдаг. Битгий тоо!
Энэ нь олон хүнтэй харилцдаг нийгмийн амьдралд маш чухал зүйл байдаг. Мөн дотуур байранд үеийнхэнтэйгээ хамт амьдрах нь таныг өөр орчинд дасахад сургаад зогсохгүй шинэ хүмүүстэй танилцаж, урт удаан тогтвортой харилцааг үүсгэхэд тусалдаг.
Ингэснээр та их сургуульд найзуудтайгаа сайхан дурсамжийг бүтээж чадах юм. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр элдэв цуу яриа гарвал сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд зарим хүмүүс таны зүрхийг зүсэм үгийг ч хэлж мэднэ. Гэхдээ тэглээ гээд өөрийгөө нийгмийн амьдралаас тусгаарлах нь утгагүй хэрэг юм. Тэгэхээр хүмүүс ярьж л байдаг, битгий тоо!
5. Инстаграм, Фэйсбүүкийг үнэгүй ашиглах боломж!
Орчин үеийн оюутанд мэргэжлийн чиг баримжаа хамаарахгүйгээр сүүлийн үеийн шилдэг технологиуд зайлшгүй шаардагдах болсон. Хамгийн наад захын хэрэгцээ гэвэл зөөврийн компьютер, принтер, түүнчлэн багшийн лекцний зургийг аваад олноор нь хадгалчих төвшний сайн камертай, багтаамжтай ухаалаг утас байна. Үүн дээр нэмээд хэрэгтэй файлуудаа хадгалах зөөврийн хард диск, аялал зугаалгын үед хэрэг болох "bluetooth speaker", чухал үед аминд орох "power bank" авахыг танд зөвлөе.
Интернетийн хувьд сургуулийн байран дахь wifi ихэнхдээ найдваргүй, тогтвортой ажилладаггүй, удаан байх нь элбэг тул бие даалтаа явуулах гэх мэт чухал шаардлагатай ажлыг амжуулах байнгын дата багцтай байсан нь зүйтэй
6. Дадлагажигчаас ажилчин болно
Оюутан байх хугацаандаа дадлага хийхээс бүү залхуур. Учир нь бид практик дээр хийж үзсэн зүйлсээсээ асар их туршлага хуримтлуулдаг юм. Түүнчлэн дадлагаа сайн хийснээр та төгссөнийхөө дараа ажилд орох тал дээр үеийнхнээсээ нэг алхмын урд байх болно шүү.
7. Мэргэжлийн сонголт илүү уян хатан болсон
Их сургуульд ороод ямар мэргэжлээр сурах, цаашлаад түүнийхээ аль чиглэлээр мэргэшихээ шийдэж чадахгүй л байна уу? Санаа зоволтгүй дээ. Учир нь эхний нэг жил ерөнхий эрдмийн хичээл үзэж байгаад дараа нь мэргэжлээ сонгох боломжийг зарим сургуулиуд олгодог. Харин тэр хугацаанд та өөрийгөө юуг илүү сайн хийж чаддаг, ямар зүйлд сонирхолтой байгаагаа таньж мэдэн, мэргэжлээ зөв сонгох тал дээр анхаараарай.
8. Номын сан, судалгааны хүрээлэнгүүдийн бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй
Сургуульд чинь судалгаа хийхэд зориулагдсан ямар танхим, лаборатори байдгийг сайтар судлаарай. Мөн ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулахад сургуулийн зүгээс анги танхимаар хангаж өгдөг эсэхийг олж мэдэх нь зүйтэй. Товчхондоо та сургуульдаа байгаа бүх л зүйлсийг үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй юм.
9. Зорилгоо тодорхойлж байж л амжилт гаргана
Их сургууль бол хүний оюуны мэлмийг нээж өгдөг хамгийн чухал газар билээ. Тиймээс та үзэж буй хичээл бүрээсээ юу олж мэдмээр байгаа зорилгоо тодорхойлох шаардлагатай юм. Мөн семистр бүрдээ төлөвлөгөөнд байгаа хичээлүүд дээрээ нэмж 1 хичээл үзэхийг хичээгээрэй. Гэхдээ энэ нь танд ачаалал үүсгэж, дарамт болохгүй байх ёстой шүү.
10. Эрүүл мэнд бүхнээс чухал
Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Тиймээс та эрүүл чийрэг байхын тулд биеийн тамирын дасгал хийх нь чухал бөгөөд ингэснээр тархины цусны эргэлт сайжирч, сэтгэл санаа дээрдэж, стресс, айдас түгшүүр арилдаг юм. Түүнчлэн долоо хоногт 1-2 цаг дасгал хийх нь анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг аж.
| ОЮУТНУУДЫН ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ 10 НУУЦ |
|
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |