• Өнөөдөр 2024-04-25

Улсын заан Б.Серик: Би хэрэглэсэн зүйлээ мэдэж байгаа, айх зүйл байхгүй

2022-08-14,   732

    Допингийн эсрэг үндэсний төв энэ жилийн наадмаар хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан 64 бөхийн шинжилгээний сорьцыг БНСУ дахь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тус шинжилгээний хариу гарч  6-7 бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байна.

     Энэ талаар улсын заан Б.Серикээс тодруулахад “Допингийн шинжилгээний хариу гарсныг мэдсэн. Би хэрэглэсэн зүйлээ мэдэж байгаа, надад айх зүйл байхгүй ээ” гэлээ.

       Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар "аварга" цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй байна. Удахгүй Монголын үндэсний бөхийн холбоо албан ёсны мэдэгдлээ хийнэ гэлээ.


Улсын заан Б.Серик: Би хэрэглэсэн зүйлээ мэдэж байгаа, айх зүйл байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188