“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болсон “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан эхэллээ. Монгол Улсын нутагт хоёр дахь жилдээ явагдаж байгаа энэхүү тэмцээний нээлтийн ёслолд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ц.Гандорж, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онцгой бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, Батлан хамгаалахын атташе нар, оролцогч орнуудын баг тамирчид оролцлоо.
Нээлтийн ёслол “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч хурандаа Д.Цог-Эрдэнэ баг тамирчид бэлэн жагссаныг бригадын генерал Д.Ганхуягт илтгэснээр эхлэлээ.
Тэрбээр “Монгол хэмээх сайхан оронд “Аравт” уралдааны дээвэр дор нэгдсэн эрхэм морьтон дайчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. "Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой" гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн "Олон улсын цэргийн наадам"-д манай улс 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулснаараа оролцогч орноос зохион байгуулагч улс болж, олон орны Зэвсэгт хүчнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсээр байна.Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх найрамдлын гүүр болж энэхүү уралдааныг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд анхлан зохион байгуулснаас хойш дэлхийн орнуудын Зэвсэгт хүчин оролцох хүсэл, сонирхол дүүрэн буйгаа илэрхийлж байгаад таатай байна. Хэдийгээр дэлхий нийтээр тархсан “Ковид-19” цар тахлын улмаас 2020 онд өнжсөн ч 2021 онд ОХУ-д буухиалж, энэ удаа дахин эзэн Чингисийн өлгий нутагт эргэн зохион байгуулагдахад бэлэн боллоо. Бидний урилгыг халуун дотноор хүлээн авч, эзэн Чингис хааны өлгий нутагт "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, эртнээс уламжлалт харилцаатай анд нөхөддөө Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчдын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн уралдаанд оролцогчдод өндөр амжилт хүслээ.
Мөн энэ өдөр нэгэн хүндтэй зочин ирсэн нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар байв. Тэрээр 2019 онд Монгол Улсад анхлан зохион байгуулагдсан “Аравт” уралдаан зохион байгуулах хорооны даргаар ажиллаж, энэхүү уралдааныг Монгол Улсад “нутагшуулж” өнөөдрийн өнгө төрхөө олоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг юм. Арга хэмжээний төгсгөлд үзэгчдийг байлдан дагуулсан хэд хэдэн морьт үзүүлбэрийг толилуулав. Эхнийх нь “Монголын морин урлагийн нэгдсэн холбоо" ТББ-ын циркчин залуус морьтой үзүүлбэрийг гарамгай гэгч нь гүйцэтгэж, адууныхаа давхилт дунд бууж мордож, нугарч, бүжиглэж толилуулав.
Түүний дараа Зэвсэгт хүчний 032 дугаар анги болон Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн авьяаслаг алба хаагчид морин дээрээс хөгжмийн бүх төрлөөр тоглож, морин хуурыг хүртэл эгшиглүүлж, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан монгол ардын дуугаар уралдааны нээлтийг чимлээ.
| "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдаан эхэллээ |
|
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |