Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл, төсөв хөрөнгө оруулалтыг гаргасан. Ажлын зураг гарсантай холбоотой энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Энэ дагуу онгоцны буудлын урд байгаа таван усан худгаас инженерийн шугам сүлжээ хийх ажлыг эхлүүлж байна. Мөн 35 кВт-ын цахилгааны шугам татах ажил өнөөдөр эхэлж байна. Засгийн газраас энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд ирэх оны улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийг үе шаттайгаар тусгахаар төлөвлөж байна” гэлээ.
Шинэ суурьшлын бүсийн нээлтэд хувийн хэвшлийг төлөөлж "Таван Богд" группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан оролцож үг хэлэв. Тэрбээр, "Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүд дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна. Манай компанийн зүгээс энэ орчимд үйлдвэр барьж байгуулан, 4000 ажлын байр бий болгохоор төлөвлөж байна" гэсэн юм.

Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсэд эхний ээлжинд 35 мянган хүн суурьшуулах тооцоо хийжээ. 2040 он гэхэд 150 мянган хүн суурьшах бөгөөд 58 мянган ажлын байр шинээр бий болж, бизнес, аялал жуулчлал, тээвэр логистик, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн засаг захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн идэвхжил өндөр бүс нутаг болж хөгжинө.
| Хөшигийн хөндийд байгуулах шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |