• Өнөөдөр 2025-05-22

Улз голын адгаар үерийн аюултай түвшин 22 см даван үерлэжээ

2022-08-12,   315

    Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Зэлтэр, Улз, Онги, Хэрлэн зэрэг голуудын Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 22 см даван үерлэж байна.

    Харин наймдугаар сарын 13-нд Ус судлалын Онги-Арвайхээр харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна. Мөн баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

     Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Улз голын адгаар үерийн аюултай түвшин 22 см даван үерлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188