Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарч, тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээн өгөх арга хэмжээ ОБЕГ-т боллоо.
Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон болон Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын сайн дурын хэсгийн төлөөлөл оролцсон юм.
Энэ хүрээнд Дорнод аймгийн Матад, Халхгол, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан зэрэг зургаан сумын сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн 30,000 австрали долларын өртөг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардууллаа. Сайн дурын гишүүдийг чадавхжуулах багаж, тоног төхөөрөмжинд зөөврийн мотопомп, сүх, хүрз, мотор болон гар хөрөө, үүргийн гал унтраагуур /РЛО/, үлээгч төхөөрөмж, зурвас татагч жоотуу, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас зэрэг багтаж байна
| НОБГ: Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |