Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Засгийн газар хэмнэлтийн хууль баталж 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд баталсан.
Монгол Улсын хэмжээнд 303 мянган хүүхэд цэцэрлэгийн настай. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянган хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 34486 хүүхэд буюу 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байв. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын "Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгууллаа. Өмнө нь хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд сугалаанд хамруулдаг тогтолцоо байсан.
Харин өнөөдөр бид сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна. Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 26,643 хүүхэд, арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7755 хүүхэд буюу нийт 34,398 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болоод байна. Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байв. Тэгвэл одоо Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ. Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1-н болон аравдугаар сарын 15-н гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн" гэлээ.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |