УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг 2022 оны наймдугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ынн дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн чухал түнш болохыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийг баримжаалах түүхэн сонголтоо 1990-ээд онд хийснээс хойш эв санааны нэгдлийг эрхэмлэсэн парламентын ардчилал, нээлттэй зах зээл, хүний эрх болон хуулийн засаглалыг цогцлоохын төлөө ажиллаж ирлээ.Өнөөгийн байдлаар Монгол Улс олон талт олон улсын 306 гэрээ, үүний дотор хүний эрхийн үндсэн найман гэрээ, тэдгээрийн нэмэлт есөн протокол, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрлөх эрхийн суурь найман конвенцод нэгдэж орсон. Манай улс эдгээр олон талт олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг үндэсний хууль тогтоомж, бодлого үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллаж байгааг дурдав.
Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламент байхаа зарлаж, дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайн ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас өнгөрсөн онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагтаа уг хуулийг баталсан анхны улс болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Парламентаас батлан гаргах хууль тогтоомжид иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг дуулгав.
Уулзалтын үеэр УИХ-ынн дарга Г.Занданшатар Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо дахин нотолж, өнгөрсөн 2021 оны арванхоёр дугаар сард Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа. Олон улсын энх тайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн. Тиймээс Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг Монгол Улсад байгуулах талаарх санаачилгыг дэмжин ажиллахыг хүсэв.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн гаргасан Гэр бүлийн хүчирхийлэл болон КОВИД-19 цар тахалтай тэмцэх уриалгыг Монгол Улс дэмжиж, Анд нөхдийн бүлгийг зарим улстай хамтран байгуулж, үндсэн санаачлагчаар ажиллаж байна. Энэ хүрээнд парламентаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудлаар сонсголыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд УИХ-ынн дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд Монгол Улс ардчилсан шилжилтийг амжилттай хийсэн Азийн жишиг улс болохыг тэмдэглэв.
Мөн Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг онцолсон. Тэрбээр цар тахал, олон улсын нөхцөл байдлын улмаас хилийн хорио дэглэм тогтож, худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн амаргүй цаг үед Монгол Улсын төр засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.
Ноён Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх нь монгол хүн бүрийн дэлхий дахины байгаль орчныг хамгаалах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй чухал үйл хэрэг болохыг цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарлаж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулсан. Энэ удаагийн айлчлал цөмийн зэвсэггүй бүс нутагт хийж буй айлчлал гэдгээрээ чухал ач холбогдолтой. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн энхтайвныг эрхэмлэгч улс. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Уулзалтад УИХ-ынн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ынн гишүүн Д.Ганбат, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Ташрамд тэмдэглэхэд, Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой гэж
| УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа |
|
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |